Биеийн тамир, спортын байгууллага үүссэний 70 жилийн ойг тэмдэглэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймагт Биеийн тамир спортын байгууллага үүсч хөгжсөний 70 жилийн ойг энэ сарын 22-25-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлээ. Ойн баярын хурал, “Бид спортынхон” хүндэтгэлийн тоглолт, хурдан морины уралдаан, аймаг сумын цолтой хүчит 32 бөхийн барилдаан зэрэг арга хэмжээнүүд болсон юм. Байгууллагынхаа түүхэн ойг зорин Монгол Улсын Ардын багш, улсын харцага Ч.Өвгөнхүү, Монгол Улсын гавъяат дасгалжуулагч Д.Халзан нарын тэргүүтэй зочид төлөөлөгчид хүрэлцэн иржээ.
Тэртээ 1948 онд анх байгуулсагдсан биеийн тамир спортын байгууллага нь спорт хороо, спорт клуб, БТС-ын төв зэрэг нэртэйгээр явж ирсээр 2015 онд аймгийн БТСГазар нэртэй болжээ. Одоо тус газар нь 26 хүний бүрэлдэхүүнтэй, гурван албатайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
“70 жилийнхээ ойг тохиолдуулан манай хамт олон шинэлэг болоод нийгэмд хүртээмжтэй, хүлээн зөвшөөрөгдөхүйц олон ажлыг хийж хэрэгжүүллээ. Бодлоыгн шинжтэй зарим асуудлыг аймаг орон нутгийнхаа шийдвэрт тусгуулж чадлаа. Сүүлийн хоёр жилд аймгийн биеийн тамир спортын салбарт хэд хэдэн шинэлэг ажлууд хийгдсэн байна. Улс, тив, дэлхийн АШТ-д өндөр амжилт гаргасан тамирчдыг урамшуулдаг болж, 2016 оноос мөнгөн шагналын хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэн. Сүүлийн хоёр жилд 40 орчим сая төгрөгийг тамирчдад олгосон нь тэдний дахин амжилт гаргахад бодит алхам боллоо. ААШТ-үүдэд олгодог өөрийн гэсэн медальтай болж, энэ оноос шинэ медалийг тамирчдад олгож эхэлсэн. Мөн ААШ тэмцээнүүдийг хөдөө сумдад зохиохоор төлөвлөж, энэ онд таван төрлийн тэмцээнийг таван өөр суманд зохион байгуулжээ. БТСГ анх удаа бүх сумдаараа явж ажиллан, бодлого үйл ажиллагаагаа танилцуулж, спортын салбарын цар хүрээг сумдад өргөжүүлэх ажлыг эхлүүллээ. БТС-ын салбарын улсын тооллого анх удаа явагдаж, Сүхбаатар аймгийн БТСГ тус тооллогыг өндөр түшинд зохион байгуулсан таван аймгийн нэгээр шалгарсан гээд бидний амжилт, хийж хэрэгжүүлсэн ажлыг дурдвал их. Ямартай ч Сүхбаатар аймагт БТС-ын салбарын үйл ажиллагаа жилээс жилд сайжирч, тамирчид, багш дасгалжуулагчдын ур чадвар дээшилж бид улс төдийгүй тив, дэлхийн хэмжээний өрсөлдөгчид болсон гэдгийг дахин хэлэхэд таатай байна.” гэж аймгийн БТСГ-ын дарга Б.Өлзийтогтох баярын хурлыг нээж хэлсэн үгэндээ онцлов.
Харин салбарын хөгжил дэвшил, багш дасгалжуулагч, тамирчдын амжилтаар бахархан бахдаж буйгаа ахмад тамирчид илэрхийлж байлаа.
Аймгийн биеийн тамир, спортын салбарт хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд эрчимтэй хийгдэж, спортыг хөгжүүлэх таатай орчин нөхцөл бүрдэж байна. Тодруулбал: Сүүлийн хэдхэн жилд нийт долоон тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тус салбарт хийгджээ. Хоккейн талбай, олон улсын зэрэглэл бүхий хөлбөмбөгийн гадаа талбай, воллейболын зориулалт бүхий бэлтгэлийн заал ашиглалтанд орсоноос гадна энэ онд улсын төсвийн 3,9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий усан спорт, чийрэгжүүлэлтийн төвийг хүлээн авахад бэлэн болоод буй юм.
70 жилийн түүхэн энэ хугацаад Сүхбаатар аймгийн тамирчдаас гавъяат дасгалжуулагч зургаа, ОУХМ ес, спортын мастер 56, дэд мастер 59, Монгол Улсын хачин, харцага, заан, тод манлай уяач, манлай, алдарт уяач,гарамгай мэргэн гээд олон арван төрийн цолтон, алдартнууд төрөн гарчээ. Харин тив, дэлхий, олон улс, улсын аварга шалгаруулах тэмцээн уралдаануудаас 292 алт, 331 мөнгө, 456 хүрэл нийт 1100 орчим медаль хүртсэн байна.

Т.Одончимэг