Суурь шинжлэх ухааны судалгааны төсвийг эрс нэмэгдүүлнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
СӨҮЛ. /Ёнхап/. 2022 он хүртэл суурь шинжлэх ухааны судалгааны төслүүдэд олгох төсвийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг мягмар гарагт Өмнөд Солонгосын засгийн газар болон эрх баригч Ардчилсан намын хамтарсан хурлаар дэмжсэн тухай “Ёнхап” агентлаг мэдээлэв.
Хувиийн эрдэм шинжилгээний байгууллагуудын хэрэгжүүлж байсан судалгааны төслүүдэд өнгөрсөн онд 1.2 их наяд вон төсөвлөж байсан бол энэ онд нэмэгдүүлж, 2.5 их наяд вон буюу 2.2 тэрбум ам.доллар болгохоор дээрх төсөлд тусгажээ.
“Бид судлаачдын дэвшүүлж буй шинэлэг судалгаа хийгээд хөгжлийн төслүүдийг дэмжиж, шинжлэх ухааны судалгааг төрөөс дэмжих бодолтой байгаа юм” гэж Ардчилсан намын бодлогын хорооны дарга Ким Тае Нюон засгийн газрын хуралдааны дараа мэдэгдсэн аж.
Э.Хулан