Гэр цэцэрлэг ажиллуулах талаар зөвлөгөө өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-09-09 11:32:54

Өмнөговь аймгийн хэмжээнд шинэ хичээлийн жил эхлээд эхний 10-аад хоног өнгөрч байна. СӨБ-д хүүхдээ хамруулж чадаагүй цөөнгүй эцэг эхчүүд байхад нөгөө талаас хувийн цэцэрлэгүүдээс арай доогуур үнээр гэр цэцэрлэг ажиллуулах хүсэлтэй иргэд бас байна.

Аймгийн БСГ-аас гэр цэцэрлэг ажиллуулахад нэн шаардлагатай зарим зүйлсийн талаар зөвлөгөө өглөө. Энд цэцэрлэгийг хэрхэн байгуулах тухай гарын авлаг байдаг бөгөөд түүний дагуу цэцэрлэгийг зориулалтын барилга, техник хэрэгсэл, сурах бичиг, тоглоом наадгай, мөн багшлах боловсон хүчнээр хангагдсан тохиолдолд өмчийн аль нэгэн хэлбэрээр хуулийн этгээд, иргэд зохион байгуулж болно гэж заасан байдаг ажээ. Гэр цэцэрлэг байгуулна гэж байгаа бол хүүхдийн осол аюулгүй байдлыг илүү анхаарах ёстой гэнэ. Өвөл гал түлэхэд галын эргэн тойрны 20 метрт хамгаалалт хийсэн байх хэрэгтэй. Хэрэв шалны халаалт хийсэн бол цахилгааны хувьд шатах эрсдлээс хамгаалагдсан байх ёстой гэд маш олон заалтууд байдаг байна. Үйл ажиллагаа явуулахын өмнө БСГ, МХГ-тай хамтран комисс байгуулан тусгай зөвшөөрөл олгох эсэхт хяналт явуулж, шаардлага хангасан дүгнэлт гарсаны дараа үйл ажиллагаагаа явуулах эрхтэй. Тусгай зөвшөөрлийг авахад шаардлага шалгуурууд мөн байдаг байна. Тухайлбал, багш боловсон хүчний байдал, тухайн орчин ямар стандарт шаардлагыг хангасан эсэх, тоглоом наадгайн эрүүл ахуйн шаардлагуудыг хангасан баримт бичгүүд гэх мэтчилэн зүйлсийн баталгааг гаргасан баримт бичгийг мөн бүрдүүлсэн байх ёстой юм. 

Өмнөговь  аймаг    С.Сумьяа

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд