Тайваний хүүхэд гэр бүлийг дэмжих сангаас Баянзүрх дүүрэгт Хүүхэд хөгжлийн төвийг нээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2018-06-18 16:06:40
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо “Аманхуур-2” хотхоны 40 дүгээр байранд Тайваний Хүүхэд гэр бүлийг дэмжих сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын Хүүхэд хөгжлийн төв өнөөдөр нээлтээ хийлээ.  
Тайвань иргэдийн хандиваар тус төвийг байгуулсан бөгөөд хүүхэд багачуудыг чөлөөт цагаа өнгөрүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор номын сан, сургалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулах юм. 
“Тусламж хаана хэрэгтэй байна, Тайваний Хүүхэд гэр бүлийг дэмжих сан тэнд байна” гэсэн уриатай Тайваний Хүүхэд гэр бүлийг дэмжих сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар анх 2004 онд Улаанбаатар хотноо байгуулагджээ. Тэр цагаас хойш нийслэлийн 9 дүүрэг, Төв аймгийн 5 сумын зорилтот бүлгийн нийт 3498 өрхийн 10831 хүүхдэд тусалсан байна.
Э.Энхсаруул

Холбоотой мэдээ