Гэр бүлийг нь татан оролцуулсныг Эрдоган шүүмжлэв

Дэлхийд | Улс төр
aminaa@montsame.mn
2015-12-04 11:34:53

АНКАРА. /Anadolu/. “Лалын улс” террорист бүлэглэлтэй хууль бус нефтийн худалдаа хийдэг гэх мэдэгдэлдээ гэр бүлийн гишүүдийг нь татан оролцууллаа гэж Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Оросыг эрс буруушаав.

“Гэр бүлийг минь үүнд татан оролцуулсан нь ёс зүйгүй асуудал. Ираны телевизүүд бас ийм зүйл хийсэн" гэж нийслэл Анкара хотод үг хэлэх үеэрээ Эрдоган хэлсэн байна. Ираны цахим сайтууд уг мэдээллээ 10 өдрийн дараа устгасныг тэрбээр дурдаад, тэдгээр мэдээ “гүтгэлэг, худал үг, бялдуучлал”-аар дүүрэн байсан гэв.

Сирид болж буй явдлыг Турк үл тоож болохгүй бөгөөд Сирийн асуудалд Орос оролцох шаардлагагүй байсан гэж Эрдоган хэлэв. “380 мянган хүний амь хөнөөсөн Башар Асадын дэглэмийн урилгыг Орос хүлээж авах шаардлагагүй байсан” гэж тэрбээр үзэв.

“Сирийн Засгийн газар бол хууль бус. Үүнийг Орос харах хэрэгтэй” гэж Эрдоган хэлээд, энэ асуудлаар Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтай хэд хэдэн удаа ярилцаж байсан гэв.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ