Сирийн асуудлаарх ээлжит уулзалт Нью-Йоркт болно гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
aminaa@montsame.mn
2015-12-04 11:11:39

НЬЮ-ЙОРК. /SANA/. Сирийн хямралыг улс төрийн замаар зохицуулах тухай олон улсын уулзалт Нью-Йоркт болно гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн мэдэгдлээ. Өмнө нь хийсэн хоёр уулзалт Австрийн нийслэл Вена хотод болсон билээ.

Уулзах өдрийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга товлоогүй байна.

“Дараагийн уулзалтыг Венад биш, Нью-Йоркт хийх талаар холбогдох улсууд хэлэлцэж байна” гэж Бан Ги Мүн сэтгүүлчдэд хэлснийг “AFP” уламжиллаа.

Ирэх жил Сирийн хямралыг улс төрийн замаар шийдвэрлэх үйл явцыг эхлүүлэхийг уриалж, 20 улсын Гадаад хэргийн сайд, төлөөлөгчид Австрийн Вена хотод хоёр удаа яриа хэлцээ хийсэн билээ.

Х.Аминаа
 
 

Холбоотой мэдээ