2015 оныг дуустал Египет рүү нислэг үйлдэхгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭММОСКВА. /Sputnik/. Тээврийн аюулгүй байдалд зайлшгүй шаардлагыг Каир хангах хэрэгтэй тул Орос, Египетийн нислэгийг сэргээх эсэх нь Египетийн талаас хамаарч байна гэж Оросын Тээврийн сайд Максим Соколов хэлсэн байна.
2015 оныг дуустал Египет рүү нислэгээ сэргээхгүй бөгөөд дараа жил нислэгийн чиглэлээ эргэн нээх эсэх нь Египетийн эрх баригчидтай хийж буй хамтын ажиллагааны явцаас хамаарна гэж сайд хэлсэн юм.
“Энэ жилдээ нислэг сэргээхгүйг би нотолж байна. Ирэх жил энэ асуудлаар ажиллана” гэж Максим Соколов сэтгүүлчдэд хэлсэн байна. Тээврийн аюулгүй байдалд зайлшгүй шаардлагатай нөхцөлийг Каир бий болгох хэрэгтэй тул нислэг сэргээх нь Египетийн талаас хамаарч байна гэж Соколов үзэв.
10 дугаар сарын 31-нд Египетийн Шарм-эль-Шейх хотоос Санкт-Петрбургийн чиглэлд нисэж явсан Оросын “Airbus A321” зорчигч тээврийн онгоц осолдож, нисэх онгоцонд сууж явсан 224 хүн амиа алдсаны дараа, Египет рүү болон Египетээс үйлдэж байсан нислэгээ Орос хаасан юм.
Х.Аминаа