Гадаадын улс оронд зорчихдоо тухайн улсын хууль тогтоомжийг дагахыг ГЕГ-аас анхааруулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Тухайлбал Буриадын гаалийн газраас ирүүлсэн мэдээллээр 2018 онд манай улсын 930 иргэн даатгал хийлгээгүй, эсвэл хуурамч даатгал ашигласны улмаас 100 сая рублийн торгууль хүлээжээ.
Мөн БНХАУ-ын гаалийн газраас авсан мэдээллээр манай иргэд бэлэн авч яваа 5000-аас дээш юаниа мэдүүлээгүйгээс 2 сая гаруй юаниа хураалгасан байна. Иймд ард иргэд ОХУ, БНХАУ-руу зочихдоо тухайн улсад мөрдөж байгаа хууль тогтоомжийг сайтар судалж, аливаа эдийн засгийн хохирол амсахгүй байх нөхцөл бололцоог хангаж зорчихыг ГЕГ-аас анхааруулж байна.