Энхийг сахиулагч эмч нар Суданы иргэдэд ДОХ-оос сэргийлэх хичээл заажээ

Монголын мэдээ | Хууль
batsaikhan@montsame.mn
2015-12-03 15:56:53

Монгол Улсын энхийг сахиулагч эмч нар Судан улсын иргэдэд ДОХ-ын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх тухай сургалт хичээл явуулсан байна.

Бүгд Найрамдах Судан Улсын Дарфур мужид НҮБ, Африкийн холбооны хамтарсан “UNAMID” ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын цэргийн хээрийн эмнэлгийн додугаар ээлжийн цэргийн багийн бүрэлдэхүүн Кабкабияа суурин болон Кабкабияа баазын хэмжээнд ХДХВ өвчний түүх, халдварын тархалт, халдвар дамжих зам, өвчлөлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар видео хичээл, үзүүлэн таниулах материал, гарын авлага бэлтгэн, сургалт явууллаа. Өдөрлөгт Рванда , Жордан Улсын цэргийн багийн удирдлагууд, цэргийн багийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд болон цэргийн алба хаагчид, НҮБ-ын цэргийн ажиглагч, цагдаа, орон нутгийн гэрээт ажилтан, орон нутгийн иргэд оролцов. Энэ үеэр тус улсын орон нутгийн иргэдийг ХДХВ-ын  сайн дурын шинжилгээг ч хийжээ.

Цэргийн багийн захирагчаар дэд хурандаа Г.Тунгаамаа ажиллаж байна. Монгол Улс энхийг дэмжих ажиллагаанд оролцсоноос хойш анх удаа багийн захирагчаар ажиллаж байгаа эмэгтэй дарга юм.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ