ХӨЛ БӨМБӨГИЙН ДАШТ 1990

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
172@montsame.mn
2018-06-11 10:46:21
14 дахь удаагийн хөл бөмбөгийн ДАШТ 1990 оны 6-р сарын 8-наас 7-р сарын 8-ны өдрүүдэд Итали улсын 12 хотын 12 цэнгэлдэх хүрээлэнд болж өнгөрсөн юм.

Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 1986 оны ДАШТ-ний адилаар:
·         24 багийг 6 хэсэгт хувааж эхний 2 багийг
·         хэсэгтээ 3-р байр эзэлсэн багуудыг жагсааж  өндөр оноо авсан 4 багийн хамт нийт 16 багийг хасагдах шатны  тоглолтод  шалгаруулсан билээ.

Яг дөрвөн жилийн өмнөх түүх давтагдаж ХБНГУ, Аргентины багууд  аваргын төлөөх тоглолтод учраа таарсан байдаг. Даагаа нэхэх тоглолтод Франц Беккенбауэр дасгалжуулагчтай  ХБНГУ-ын баг 85 дахь минутад ХБНГУ-ын хөл бөмбөгчин Андреас Бремегийн 11 метрийн торгуулийн цохилтоос хийсэн гоолын ачаар Аргентины багийг 1:0-ээр буулган авч “Алтан дагина” цомыг 3 дахь удаагаа гардсан билээ. Энэ учраа аваргын төлөөх тоглолтод ганц гоол орсон анхны тохиолдол байсан юм.



Холбоотой мэдээлэл:
ДАШТ1930  ДАШТ1934  ДАШТ1938    ДАШТ1950   ДАШT 1954         ДАШТ1958  ДАШТ1962  ДАШТ1966    ДАШТ1970   ДАШТ 1974ДАШТ1978  ДАШТ1982  ДАШТ1986    ДАШТ1990   ДАШТ 1998        
1990 оны ДАШТ-ний сонирхолтой баримтуудаас толилуулвал:
·         Бразилийн баг маш хүчирхэг бүрэлдэхүүнтэй байсан (Дунга, Бебето, Ромарио болон Таффарел ид гялалзаж байв) хэдий ч дасгалжуулагч Себастьян Лазаронигийн буруу бодлогын улмаас амжилт муутай тоглосон.
·          Коста-РикаИрланд болон Арабын Нэгдсэн Эмирт Улс (АНЭУ)-ын багууд анх удаа хөл бөмбөгийн ДАШТ-нд оролцсон.
·         Энэ ДАШТ-нд шуугиан тарьсан баг бол яах аргагүй Роже Мила ахлагчтай Камеруны баг байсан юм. 1/8 -ийн шигшээ тоглолтод Роже Мила хоёр гоол хийж багаа дараагийн шатанд гаргасан ба ¼-ийн шигшээд Камеруны баг Английн багийг 2:1-ийн харьцаатай хожиж явсан ч тоглолт дуусахаас 7-хон минутын өмнө нэг гоол алдан нэмэлт цагт хожигдсон байдаг.
·         1988 оны хөл бөмбөгийн Европын аваргын алт болон мөнгөн медалийн эзэд болох Голланд, ЗХУ-ын багууд хүсэн хүлээсэн тоглолтоо гаргахгүй байсаар тэмцээнийг өндөрлүүлсөн.
·         Аргентины шигшээ баг аваргын цомыг дараалан хүртэж чадаагүй ч  хаалгач Серхио Гойкочеа хөгжөөн дэмжигчдийг алга ташихаас аргагүй байдалд оруулсан тоглолтоороо ДАШТ-нийг мялаасан юм. Тэрээр 6 тоглолтод 3-хан гоол алдсан ба хүчирхэг Бразиличуудтай хийсэн тоглолтод ганц ч гоол алдаагүйн дээр шөвгийн 8, хагас шигшээд Югослав, Италийн багуудтай хийсэн тоглолтуудын хувь заяа 11 метрийн цохилтоор шийдэгдэхэд багаа ялалтад хүргэж байв.
1990 оны хөл бөмбөгийн ДАШТ-ний мэргэн буучаар 6 гоол хийсэн Италийн хөл бөмбөгчин Сальваторе Скиллачи шалгарсан юм.  

Холбоотой мэдээлэл:

ДАШТ1930  ДАШТ1934  ДАШТ1938  ДАШТ1950   ДАШT1954 ДАШТ1958  ДАШТ1962  ДАШТ1966    ДАШТ1970  ДАШТ 1974  ДАШТ1978  ДАШТ1982  ДАШТ1986    ДАШТ 1994   ДАШТ 1998 ДАШТ2002   

С.Баярсайхан
Холбоотой мэдээ