Жуулчдад зориулсан дөрвөн арга хэмжээ болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-06-07 13:38:54
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймагт өвлийн болон зуны аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор энэ онд 6 эвент арга хэмжээг төлөвлөсөнөөс “Мөсний баяр”, “Цас цааны баяр” зэрэг арга хэмжээ зохион байгуулагдаж одоо 4 эвент арга хэмжээ зохион байгуулагдах гэнэ. Энэ сарын 30-нд Цагаан-Үүр суманд “Даян дээрхийн цом” шагайн тойром, 7 сард Цаатан фестиваль, Сарлаг наадам, Алунгоо эхийн сургаалийн баяр зохион байгуулагдана. Мөн гадаад дотоодын аялагч жуулчдад зориулсан “50  100” цогцолбор, бөөгийн “Онгод” төв зэргийг байгуулж аялал жуулчлалын “Мөнгөн цагираг” маршрутыг батлан гаргахаар ажиллаж байгаа ажээ.  Тус аймгийг өнгөрсөн онд гадаадын 11500, дотоодын 61256 нийт 72756 жуулчин ирсэн бөгөөд гадаадын жуулчдын тоо 500 орчмоор буурч, дотоодын жуулчдын тоо 25 мянга гаруйгаар нэмэгджээ.
Б.Гантуяа
 
Холбоотой мэдээ