Баяр наадмын талбайг 187,9 сая төгрөгөөр засварлаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-06-05 14:24:21
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн баяр наадмын талбайг засахаар Орон нутгийн хөгжлийн сангаас 199 сая төгрөг төсөвлөсөн бөгөөд тендэрт ялсан "Хөвсгөл эх" компани 187,9 сая төгрөгөөр засварын ажлыг хийж байна.
"Хөвсгөл эх" компаний засвар өнгөрсөн сарын 18-аас эхэлсэн бөгөөд энэ сарын 25 гэхэд дуусгахаар гэрээнд тусгасан байна. Баяр наадмын талбайд сүүдрэвч, 2 асар хийж, сандалнуудыг солих гэнэ. Засварын ажил ид үргэлжилж байгаа бөгөөд наадмаас өмнө дуусгаж хүлээлгэж өгснөөр Хөвсгөлчүүд энэ жил тохь тухтай орчинд баяр наадмаа тэмдэглэх ажээ.
Б.Гантуяа
 
Холбоотой мэдээ