Хүүхдийн баярыг “Эрдэнэтийн хүүхдүүд-Эрдэнэтийн бахархал” уриан дор тэмдэглэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-05-28 17:24:28
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ Олон улсын “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг Орхон аймаг “Эрдэнэтийн хүүхдүүд-Эрдэнэтийн бахархал” уриан дор тэмдэглэнэ. Уг баяраар 1000 хүүхэд жагсаж, гимнастик, оюуны спорт болон сагсан бөмбөгийн тамирчин хүүхдүүдийн үзүүлэх тоглолт,  робот, авто, усан, нисэх загварын үзүүлбэр болно. Мөн хүүхэд бүрийн хүслийг бичсэн “Хүслийн бөмбөлөг” хөөргөнө. Баярын үеэр А.Амарын талбайд “Монголын мастер тогоочдын холбоо” ТББ хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулна. Түүнчлэн өглөө 9-21 цаг хүртэл төв замыг хааж автомашингүй өдөр болгон тэмдэглэнэ.
Мөн Онцгой байдал, Цагдаа, Эрүүл мэндийн байгууллагууд өөрсдийн мэргэжлийн онцлогоо харуулсан  “Мэргэжил бүхэн сайхан” аян өрнүүлж хүүхдүүдэд уг мэргэжилтэй холбоотой мэдээлэл  хийнэ.
Б.Оюун-Эрдэнэ
 
 

Холбоотой мэдээ