Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНӨчигдөрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан тогтвортой нэмэгдэж байна.
Гэсэн хэдий ч мөсний зузаан олон жилийн дундаж болон өнгөрсөн оны мөн үеийнхээс 10-25 см бага, нуурын толио, голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна. Иймд мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул ард иргэдийг зам товчлох цаг хожих зэргээр мөсөн дээгүүр явахгүй байхыг Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн Ус судлалын сектороос онцгойлон анхааруулж байна.
Ж.Болор