Эрүүл мэндийн ажилтнууд ОУВС-д шаардлага хүргүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн ажилтнууд өнөөдөр ОУВС-гийн гадаа талбайд ажил хаялтын өмнөх суултаа үргэлжлүүллээ.
Эрүүл мэндийн салбарын ажилтнууд энэ сарын 8-ны өдөр Засгийн газар болон ЭМЯ-нд дараах дөрвөн шаардлагыг хүргүүлсэн юм. Тэдний шаардлагад, Эрүүл мэндийн салбарын ажилтны цалинг энэ оны хоёрдугаар улиралд багтаан 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэх, Сувилагчдыг төрөөс дэмжиж, нийгмийн хамгаалал, хүний нөөцийг тогтоох, хүний нөөцийн стандартын дагуу ажиллахад шаардагдах хөрөнгийг 2019 оны төсөвт тусгах, Эрүүл мэндийн салбарын ажилтны үр дүнгийн мөнгөн урамшууллыг 60 хувьд хүргэх, Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч, ажилтнуудын томуугийн дэгдэлтийн үед ажилласан илүү цагийн хөлсийг олгох талаар туссан юм.
Уг шаардлагын хүрээнд ЭМЯ-тай гурван асуудалд тохиролцоонд хүрсэн байна. Харин Засгийн газар, ОУВС-тай 2018 онд цалин нэмэх асуудлаар тохиролцоонд хүрч чадаагүй тул өнөөдрийн тэмцлийг ОУВС-гийн гадаа үргэлжлүүлсэн хэмээж байв. Учир нь Засгийн газар, ОУВС-тай 2018 оныг дуустал төрийн албан хаагчдын цалинг нэмэхгүй байх талаар гэрээ, хэлэлцээр байгуулсан юм. Иймээс тус гэрээний нөхцлөө зөөлрүүлэх шаардлагыг ОУВС, Сангийн сайдад энэ сарын 28-ны өдөр хүртэл тавьсан байна.

Энэ үеэр Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмар “Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг 2018 оны хоёрдугаар улиралд 50 хувиар нэмэгдүүлэхэд 77-хон тэрбум төгрөг шаардлагатай. Төсөвтөө тодотгол хийгээд, шаардлагагүй зам барилга бус хүндээ хөрөнгө оруулахгүй бол манай салбарт ажиллах хүч олдохгүй байна. Маш их боломж төсөвт байгаа. Үүнийг тал талаасаа богино хугаанд шийдэх ёстой гэж үзэж байна” гэсэн юм.

Б.Уянга
Гэрэл зургийг Б.Чадраабал
Гэрэл зургийг Б.Чадраабал