Хүүхдүүд “Ёс заншлын өргөө”-нд Монгол соёлоос суралцаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Арвайхээр сумын 2 дугаар цэцэрлэг “Ёс заншлын өргөө”-г өөрсдийн материаллаг баазад тулгуурлан байгуулсан байна.
Хүүхдэд Монгол ёс заншил, ахуйн соёлыг таниулах, өвлүүлэх зорилготой уг өргөөг араг, хөхүүр, эмээл, элдсэн сур зэрэг Монгол айлд байдаг эд хэрэглэл, эрээлсэн модон тавилгуудаар тохижуулж, Монгол тоглоом наадгай, үндэсний дээл хувцас, 12 жилийн зурагт хуудсыг байрлуулжээ. Цэцэрлэгийн хүүхдүүд тус өргөөнд ээлжээр орж, шатар, шагай тоглох, аргал түүх, бусдыг дайлж зочлох зэргээр үндэсний өв соёлоос суралцахаас гадна цаасаар урлан бүтээсэн байна.
Уг ажил нь аймгийн ИТХ-аас зарласан “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил”-ийн хүрээнд зохион байгуулж буй ажил юм.

Б.Батчимэг