Хүнс, барааг нийтийн эзэмшлийн зам талбайд худалдахыг хориглоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-05-18 16:57:41
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Арвайхээр сум дахь Төв захын үйл ажиллагаа жилээс жилд өргөжиж, худалдааны төвүүд, бизнес эрхлэгчид нэмэгдэж байгаа тул захыг төрөлжүүлэх, зохион байгуулалтанд оруулах шаардлага тулгарч байна.
2014 онд Арвайхээр сумын Засаг даргын захирамж гарч, техникийн сэлбэгийн худалдаа, дугуй засварыг төв захаас нүүлгэн “Орд” техникийн зах руу шилжүүлж байсан. 2016 онд Арвайхээр сумын ИТХ-ын тогтоолоор төв барааны захын тээврийн хэрэгслийн төлбөрт зогсоол, худалдаа үйлчилгээний нийтлэг журмыг батлан  зах доторх авто машины урсгалыг нэг чигтэй болгож, зогсоолын хураамжийг минутаар тооцож эхэлсэн юм.
Мөн авто зогсоолуудыг өргөтгөж, 180 гаруй сая төгрөгийн хөрөнгөөр дулааны шугам сүлжээний ажил хийгдсэн ч тодорхой үр дүн гараагүй байна. Өнөөгийн байдлаар худалдааны төв бүр жижиг уурын зуух ажиллуулан агаарын бохирдол нэмэгдэхэд хувь нэмэр оруулж байгаа ба авто зогсоолд 30 минутаас илүү хугацаанд зогсвол төлбөр төлж эхлэх журам хэрэгжихээ байжээ.
“Арвайхээр” ОНӨҮГ-аас уг асуудалд дахин анхаарч, түүхий эдийн төвийг нүүлгэх ажлыг үргэлжлүүлэх, хүнс, барааг нийтийн эзэмшлийн зам талбайд худалдахыг хориглох, Түлээ нүүрсний төрөлжсөн зах бий болгох, төв захын орчим авто машины замуудад хурд сааруулагч, гэрлэн дохио тавих зэрэг ажлыг төлөвлөөд байгаа аж.
эхэд Б.Батчимэг
Холбоотой мэдээ