Малайзаас суллагдсан монгол бүсгүй удахгүй эх орондоо ирнэ

Монголын мэдээ | Хууль
batsaikhan@montsame.mn
2015-12-02 12:04:20

Монгол Улсын иргэн Н.Золзаяа нь 2013 оны нэгдүгээр сараас хойш Малайз улсад хар тамхи хадгалсан хэрэгт саатуулагдан шалгагдаж байсан. Улмаар түүнийг хар тамхи хэрэглэсэн гэж үзэн анхан шатны шүүхээс цаазын ял оноосон ч өнгөрсөн сарын 26-нд болсон хяналтын шатны хуралдаанаар Н.Золзаяаг буруугүй гэж үзэн суллах шийдвэр гаргасан юм.

Ингэснээр Малайзын хорих ангиас суллагдсан Н.Золзаяа удахгүй эх орондоо ирэхээр болжээ. Уг хэрэгт Монгол Улсын Ерөнхийлөгч, Хууль зүй, Гадаад хэргийн  сайд нар анхаарлаа хандуулан хэргийн эдрээтэй байдлыг дахин нягталж үзэх, хэргийг хуулийн дагуу шударгаар шийдвэрлэхэд Малайзын холбогдох байгууллага, албан тушаалтны анхаарлыг хандуулахаар захидал хүргүүлж байв. Мөн Н.Золзаяагийн давж заалдах шатны шүүх хуралд зориулж буюу түүний эрх ашгийг нь хамгаалах, эрх зүйн туслалцаа үзүүлэх өмгөөлөгч хөлслөхөд шаардагдах 68.6 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргасан байдаг. Ингэснээр хэрэг нь баримтаар нотлогдоогүй учир Малайзын хорих ангиас суллагдаад байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ