Шинээр баригдаж буй цэцэрлэгүүд он гараад ашиглалтад орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-12-01 21:55:18

Өмнөговь аймаг, Оюу толгой Компани хооронд хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж байна. Энд жил бүр Оюу толгойгоос Өмнөговь аймгийн хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалт, ард иргэдийн сайн сайхны төлөө 5 сая долларыг хандивлаж байхаар болсон юм.

Улмаар “Говийн оюу” хөгжлийг дэмжих санг байгуулан энэ сангаас хамтын ажиллагааны дагуу хамгийн эхний ажил буюу Даланзадгад хотын Хан-Уул хороолол болон Нисэх хороололд баригдаж буй тус бүр нь 200 хүүхдийн хүчин чадал бүхий цэцэрлэгүүдийг барьж, хүлээлгэн өгөх явдал байлаа. Тэгвэл өнөөдөр Оюу толгой компаний төлөөллөөс хөндлөнгийн хяналт явуулж, цэцэрлэгүүдийн барилгын үйл явцтай танилцсан юм. 25, 26-р цэцэрлэгүүд хэвийн стандартын дагуу чанартай баригдаж байна гэж дүгнэгдсэн бөгөөд хугацаандаа ашиглалтад орох боломжтой тухай гүйцэтгэгч компаниуд мэдээлэл өглөө.

    Өмнөговь  С.Сумьяа

 

Холбоотой мэдээ