ЭМД-аар олгодог эмийг иргэдэд тасралтгүй худалдаалахыг үүрэг болгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2018-05-08 14:37:12
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл тэргүүтэй ажлын хэсэг Өвөрхангай аймагт ажиллалаа.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн үйл ажиллагаатай танилцаж, эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнуудтай уулзан эрүүл мэндийн салбарын хүрээнд Засгийн газар, ЭМЯ-наас авч хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийн тухай мэдээлэл өгч, санал бодлоо солилцлоо.
Эрүүл мэндийн сайд Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн дэргэд үйл ажиллагаа явуулдаг эмийн сангийн ажилтантай уулзан, эрүүл мэндийн даатгалаар олгодог эмийг тасралтгүй иргэн бүрт худалдаалах үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлыг тодруулж, цаашид эрүүл мэндийн даатгалаар олгодог эмийг тасралтгүй худалдахад хувийн хэвшлийнхэн идэвх санаачилгатай байж төрийн байгууллагатай хамтын ажиллагааг сайжруулахыг үүрэг болгов. Мөн 60 ортой хүүхдийн эмнэл барьж байгуулах асуудлыг шийдвэрлүүлэхээр ажиллаж байгаагаа дуулгав. Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв нь тус аймгийн болон Архангай, Булган, Баянхонгор аймгийн иргэдэд эрүүл мэндийн хоёрдогч шатлалын нарийн мэргэжлийн эмчийн тусламж үйлчилгээг үзүүлдэг байна.

Холбоотой мэдээ