Шалган бүртгэх товчоодын орох чиглэлийг 3 эгнээгээр 24 цаг ажиллуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Орон нутгаас Улаанбаатар хотод нэвтрэх шалган бүртгэх товчоодод түгжрэл үүсч байгаа талаар иргэдээс Нийслэлийн автозамын хөгжлийн газарт гомдол ирүүлсэн байна.
Үүний дагуу Нийслэлийн авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр Эмээлт, Баруун турууны шалган бүртгэх товчоодод ажиллав. Тус товчоодоор авто тээврийн хэрэгслийн саадгүй нэвтрэх боломжийг ханган орох чиглэлийг гурван эгнээгээр 24 цаг ажиллуулах, Мал эмнэлэгийн ариутгалын постыг 300 метр зайд байрлуулах, зам дээр асгарсан хайрга, чулууг цэвэрлэж, тогтмол хяналт тавьж ажиллах үүргийг холбогдох албан тушаалтнуудад өглөө.

Ч.Ариунболд