Багш нарын дундах волейболын тэмцээн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
189@montsame.mn
2018-05-01 12:07:26
Дундговь /МОНЦАМЭ/. “Дундговь-Биеийн тамирын багш нарын холбоо” ТББ-аас 2018 оны хөдөөгийн багш нарын “Спортын наадам”-ын сорилго болгон Дундговь аймгийн нийт багш нарын дунд волейболын тэмцээнийг өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгууллаа.

БСШУС-ын яамнаас 2017-2018 оны хичээлийн жилийг “Багшийн хөгжлийг дэмжих жил” болгосонтой холбоотойгоор багш нарын дунд төрөл бүрийн тэмцээн уралдааныг зохион явуулж буй аж. Тус тэмцээнд нийт 31 баг оролцсоноос эрэгтэй төрөлд I байрыг Эрдмийн талай цогцолбор сургууль, II байрыг МСҮТ, III байрыг Говийн ирээдүй цогцолбор сургуулийн баг тамирчид эзэллээ. Мөн эмэгтэй төрөлд I байранд Эрдмийн далай цогцолбор сургууль, II байранд Дэлгэрхангай сумын сургуулийн багш нарын баг, III байранд Дэлгэрхангай сумын цэцэрлэгийн багш нарын баг тус тус байр эзэлжээ. 

"Хөдөөгийн багш нарын бага наадам"-д оролцох багийн ивээн тэтгэгчээр “Ган Илч” ХХК оролцож тэмцээнд оролцох шигшээ багийн тамирчдад 40 иж бүрэн хувцас бэлэглэсэн юм. Түүнчлэн “Ган-Илч” ХХК-ийн захирал О.Ганбат “Дундговь аймагт гар бөмбөгийн спорт нь брэнд спортын төрөл болон хөгжиж байна” хэмээгээд “Багшийн алдар” сангаас биеийн тамирын бэлтгэлийн иж бүрэн тоног төхөөрөмж авч өгөх болсноо дуулгалаа.
Б.Ундармаа
 

Холбоотой мэдээ