Л.Пүрэвсүрэн Швейцарийн Гадаад хэргийн сайдтай уулзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
nyamtulga@montsame.mn
2015-11-30 15:27:49

БЕРН. /Swissinfo/. Берн хотод болсон Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэнгийн (International IDEA) чуулган болон Ардчиллын форумд Швейцарийн Гадаад хэргийн сайд Дидье Буркхальтер үг хэлж, ардчиллыг амжилттай чиглүүлэхэд төрийн эрхийг баригчдын хариуцлага нэн чухал болохыг онцолсон байна.

Уг форумд Монголын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн оролцжээ. Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэнгийн чуулган болон Ардчиллын форумыг ирэх жилээс Монгол даргалах юм.

Монгол болон Швейцарийн Гадаад хэргийн сайд нар уулзаж, хоёр улс хоорондын болон олон талын хамтын ажиллагааг хэлэлцсэн байна. Монголын хөгжилд дэмжлэг үзүүлж, Швейцарь шиг төвийг сахисан орон болоход нь туслахын тулд туршлагаасаа хуваалцана гэж Буркхальтер Пүрэвсүрэнд мэдэгджээ.

Харин Монголын тал Швейцарийн ардчилсан үлгэр дуриаллыг сонирхож байгаагаа илэрхийлсэн байна. Тиймээс засаглалын тогтолцооны төвлөрлийг арилгаж, иргэний нийгмийг хөгжүүлэх нь Төв Азийн орнуудтай хийх Швейцарийн хөгжлийн хамтын ажиллагааны нэн тэргүүний зорилтуудын нэг юм.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ