Улс, аймгийн цолтой 128 бөхийн барилдаан Арвайхээр хотод болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-04-21 19:09:56
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Сумогийн Их аварга Асашёорюү Д.Дагвадоржийн "Шинэ Өвөрхангай" төслийн нээлтэд зориулсан улс, аймгийн цолтой 128 бөхийн барилдаан Арвайхээр хотод энэ сарын 16-ны өдөр болж өндөрлөв.
Тус барилдаанд улсын аварга Ч.Санжаадамба, арслан Д.Ганхуяг, Р.Пүрэвдагва, гарьд Б.Гончигдамба, заан Т.Санчир, Б.Батмөнх, Н.Жаргалбаяр тэргүүтэй улсын цолтой бөхчүүд зодоглосон бөгөөд Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Увс нуур” дэвжээний бөх, улсын заан Н.Жаргалбаяр түрүүлж, гарьд Б.Гончигдамба үзүүрлэжээ. Түрүү бөхийг таван сая төгрөгөөр байлсан байна.
Бөхийн барилдааны үеэр Өвөрхангай аймгийн “Их Монголын Хүчтэн дэвжээ”-ний тэргүүнээр Асашёорюү Д.Дагвадорж сонгогдон, тамгаа гардаж авсан юм.
Б.Батчимэг

Холбоотой мэдээ