Батлан хамгаалах тухай хуульд өөрчлөлт орууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2018-04-19 14:46:47
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндсэн хуулийн цэцийн 2018 оны оны 01 дүгээр сарын 01 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Монгол Улсын Батлан хамгаалах тухай /шинэчилсэн найруулга/ хуульд өөрчлөлт оруулж, баталлаа. 

Монгол Улсын Батлан хамгаалах тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5 дахь заалтад “дайн бүхий байдал, дайны байдал зарласан тохиолдолд Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хэрэгжүүлэх бүрэн эрхийг хуулиар тогтоох” гэж заасан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг нэр бүхий иргэнээс ҮХЦ-д ирүүлсэн юм. Улмаар маргааныг хянан шийдвэрлэж, уг заалт нь Үндсэн хууль зөрчсөн байна хэмээн дүгнэн, ҮХЦ 2018 оны 01 дүгээр дүгнэлт гаргасныг УИХ хүлээн зөвшөөрсөн. Тиймээс дээрх заалтыг хүчингүй болгох зорилгоор Монгол Улсын Батлан хамгаалах тухай
/шинэчилсэн найруулга/ хуульд өөрчлөлт оруулж байгаа юм. 
Ингэснээр Ерөнхийлөгчийн "Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагч дайн бүхий байдал, дайны байдал зарласан тохиолдолд хэрэгжүүлэх бүрэн эрхийг хуулиар тогтоох" эрх нь хүчингүй болж байна. 

Н.Туяа 
Холбоотой мэдээ