Ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно

Монголын мэдээ | Байгаль орчин
ariunzaya@montsame.mn
2018-04-19 08:52:54
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Маргаашнаас ихэнх нутгаар хүчтэй салхи шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг Ус цаг уур орчны шинжилгээний газраас онцгойлон анхаарууллаа.

Энэ сарын  20-нд зарим газраар, 21-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 22-нд говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас, 23-нд нутгийн баруун өмнөд хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи 20-нд зарим газраар, 21, 22-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Сэрүүсч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндий, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байна. 22-нд нутгийн баруун хэсгээр, 23-нд ихэнх нутгаар өдөртөө дулаарна.
Холбоотой мэдээ