Си-Эн-Эн: БНХАУ-ын дарга Умард Солонгост айлчилна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2018-04-18 14:19:35
СӨҮЛ. /Си-Эн-Эн/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны саяхан Бээжинд хийсэн айлчлалын хариуд БНХАУ-ын дарга Си Жиньпин  Умард Солонгост айлчлахаар төлөвлөж байна гэсэн мэдээлэл байна.

“Си-Эн-Эн” телевиз өнөөдөр нэгэн албаны хүний өгсөн мэдээллээс иш татан мэдээлэхдээ “Си Жиньпин БНХАУ-ын даргын хувиар Умард Солонгост анх удаагаа албан ёсны айлчлал хийхээр бэлтгэж байна” гэжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, ирэх тавдугаар сарын сүүлчээр эсвэл зургадугаар сарын эхээр болох АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун нарын дээд хэмжээний уулзалтын "дараахан" энэ айлчлал болох бололтой.

Ким Жөн Ун өнгөрсөн сарын сүүлчээр Хятадад айлчлан Си Жиньпинтэй хэлэлцээ хийх үеэрээ "Цөмийн зэвсгээсээ татгалзахад болохгүй гэх юмгүй” гэдгээ илэрхийлсэн юм.

Г.Доржханд

Холбоотой мэдээ