"Найрамдал" зуслангийн зуны ээлжийн хуваарь гарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2018-04-17 16:55:14
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолборын 2018 оны зуны ээлжийн хуваарь батлагдан гарлаа.

Зуны ээлжийн захиалгыг 
1, 2 дугаар ээлжийн захиалгыг энэ сарын 30-ны өдрийн 14 цагаас, 4, 5 дугаар ээлжийн захиалгыг энэ сарын 30-ны өдрийн 15 цагаас авах бол 6, 7, 8 дугаар ээлжийн захиалгыг тавдугаар сарын 14-ний өдрийн 14 цагаас, 9, 10 дугаар ээлжийн захиалгыг зургадугаар сарын 18-ний өдрийн 14 цагаас www.nairamdal.mn сайтаар авах юм. 


Захиалгыг зөвхөн криллээр бөглөнө. Бүртгэлийн загварыг худал бөглөсөн тохиолодолд захиалга хүчингүй болох ба регистрийн дугаараар нэг л удаа бүртгүүлнэ. Захиалсан эрхийн бичгийг тавдугаар сарын 16-ны өдрөөс эхлэн хуваарийн дагуу Гэр бүл, хүүхэд ,залуучуудын хөгжлийн газрын 104 тоотод тарааж юм. Иргэд эрхийн бичгээ авахаар ирэхдээ төрсний гэрчилгээ, төлбөр төлсөн баримтаа авч очих ба эрхийн бичгээ тухайн ээлж эхлэхээс ажлын 7 хоногийн өмнө авсан ёстой. Хэрэв дээрх хугацаанд аваагүй байх шаардлагатай бол хүчингүйд тооцож дараагийн хүнд шилжих аж.
Холбоотой мэдээ