Нигерт халдлагын улмаас 21 хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2015-11-28 13:34:00

АБУЖА. /NHK/. Нигерийн хойд нутагт явсан шиитүүдийн цуваа руу амиа золиослогч халдаж, наад зах нь 21 хүний амийг хөнөөжээ.

Халдлага баасан гарагт Кано хотын ойролцоо болсон байна.

Амиа золиослогч этгээдийн хамсаатныг цагдаа нар баривчилсан байна. “Боко Харам” бүлэглэл уг халдлагыг үйлдэхийг даалгасан гэж баривчлагдсан залуу мэдэгджээ. Мөн тэрбээр, би болон амиа золиослогч өнгөрсөн жил тус бүлэглэлд хулгайлагдсан бөгөөд биид цэргийн сургуулилтад оролцсон гэж мэдэгдсэн байна.

“Лалын улс” бүлэглэлийн үнэнч холбоотой гэдгээ “Боко Харам” бүлэглэл амласан бөгөөд Нигерийн зүүн хойд нутаг дахь газар нутгаа өргөжүүлжээ.

Энэ жилийн эхээр явуулсан Нигерийн Засгийн газрын цэргийн ажиллагаа “Боко Харам” бүлэглэлийг хүчийг сулруулсан гэж үзэж байгаа боловч оны хагасаас тус бүлэглэлийн халдлага эрчимжиж эхэлсэн байна.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ