Төрийн албаны удирдах ажилтны сонгон шалгаруулалт зарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-04-10 22:07:22

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Төрийн албаны зөвлөлөөс Баян-Өлгий аймгийн төрийн албаны удирдах ажилтны  зургаан сул орон тоонд өнөөдөр сонгон шалгаруулалт зарлалаа.

Энэ удаад аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтэс, аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс, Боловсрол, соёл, урлагийн газар, Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга, Эрүүл мэндийн газрын Зоонозын өвчин судлалын төвийн дарга болон Бугат сумын ЗДТГ-ын дарга албан тушаалд сонгон шалгаруулалт явуулахаар болжээ.

Сонгон шалгаруулалтад өрсөлдөх иргэдийг ирэх сарын 2-ны өдөр бүртгэж, 4-ний өдөр шалгалт авах ажээ.

Дашрамд дурдахад, өнгөрсөн хоёрдугаар сарын 23-ны өдөр аймгийн Газрын харилцаа, барилга, хот, байгуулалтын газар,  Хүнс, хөдөө аж ахуйн газар, аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэс, Хөгжимт Драмын Театрын дарга болон Буянт, Алтай, Сагсай сумдын ЗДТГ-ын  дарга, Цэнгэл сумын ИТХ-ын нарийн бичгийн даргын сул орон тоонд сонгон шалгаруулалт явуулж байсан юм. 

Ө.Нурболат

Холбоотой мэдээ