Архи, согтууруулах ундаа худалдах, үйлчлэх тусгай зөвшөөрлийн журмыг шинэчиллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-04-06 12:16:02
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн худалдаа, үйлчилгээний цэгүүдэд олгох согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийн журмыг шинэчлэн батлаад байна.
Өмнө нь архи, согтууруулах ундаа худалдах, үйлчлэх тусгай зөвшөөрлийг авах гэсэн иргэд сумаас аймаг руу өөрийн биеэр очиж, 1-3 сар хөөцөлддөг байсан бол шинэ журмаар сумандаа өргөдлөө өгч, долоо хоногийн дотор шийдвэрлүүлэх боломжтой болжээ.
Одоогоор Өвөрхангай аймагт архи, согтууруулах ундаа худалддаг 385, үйлчилдэг 44 цэг байна. 2017 онд худалдааны чиглэлээр 21, үйлчилгээний чиглэлээр 2 иргэн, аж ахуйн нэгж тусгай зөвшөөрлийг шинээр авчээ. Журмыг батлахдаа захиргааны хэм хэмжээ тогтоосон актын төслүүдийн хүрээнд иргэдээс цахимаар санал авсан байна.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ