Нарантуулын зогсоол дээрээс сум хураан авчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-11-27 12:44:43

Нарантуул захын зүүн талын авто зогсоол дээрээс эргүүлийн цагдаа хяналт шалгалт хийж яваад сэжигтэй хүнийг нэгжин шалгасан байна.

Уг хүн биедээ 400 ширхэг сум нууж явсан нь илэрчээ. Түүнээс сумыг хураан авч, холбогдох шалгалтыг үргэлжлүүлэн хийхээр болсон байна. Саяхан Нарантуул захад нэгдсэн шалгалт хийж их хэмжээний буу, сум хураан авч, сэжигтнүүдэд эрүү үүсгэн шалгаж байгаа юм. 

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ