Хоршоодыг хөгжүүлж, гишүүдийг чадавхжуулах төсөл хэрэгжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-03-30 12:39:49
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Европын холбоо болон Чехийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр “Чадваржсан иргэд- Тогтворжсон амжиргаа” төсөл Өвөрхангай аймгийн 10 суманд хэрэгжиж байна.
Төслийг Чех улсын “Пипл Ин Нийд” олон улсын төрийн бус байгууллагаас Монголын Хоршооллын сургалт, мэдээллийн төв, Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбоо, Мэдлэгийн сүлжээ ТББ-уудтай хамтран 2019 он хүртэл хэрэгжүүлэх бөгөөд одоогоор таван сумын 22 хоршооны 200 гишүүнийг чадавхижуулах, орлого ашгийг нэмэгдүүлэх, оролцоо хандлагыг идэвхжүүлэхэд анхаарч ажиллаж байна.
Мөн хоршоодын хөгжлийн үнэлгээг хийж, өнөөгийн байдлыг дүгнэж үзэхэд засаглал, менежментийн чадавх болон  гишүүдийн идэвх оролцоо, хоршоод хоорондын хамтын ажиллагаа сул, санхүүгийн чадавх, техник технологийн хангалт муу, маркетингийн болон бизнесийн мэдлэг дутмаг гэхчлэн сул талууд илэрчээ. Тиймээс уг асуудалд тулгуурлан сайн засаглал, хоршооны менежмент, компьютер хэрэглээний үндсэн программ, хоршооны санхүүгийн хялбар программ, эсгий, гар урлалын технологийн сургалтуудыг зохион байгуулж, 30 хоршоонд бизнес төлөвлөгөө боловсруулах ажлыг хийж байгаа аж.
Цаашид үндэсний боловсруулах үйлдвэрүүдтэй танилцах, Өвөрмонголын Шилийнгол аймгийн баруун үзэмчин хошууны хоршоодтой туршлага судлах аялал, Улсын тэргүүний ОД-КР хоршооны туршлагыг судлах, хүлэмж, хүнсний ногоо тариалалт болон зоорь барих технологийн сургалтыг зохион байгуулах юм.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ