Беларусь улс гашуудал зарлажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-03-29 12:12:17
МИНСК./РИА Новости/. Кемерово хотод болсон эмгэнэлт явдалтай холбоотойгоор өчигдөр улс орон даяараа гашуудал зарласан ОХУ-тай Беларусь улс сэтгэл зүрхээрээ нэгдмэл байгаагаа илэрхийлэн төрийн далбаагаа хагас бөхийлгөж, телевизийн бүх цэнгээнт нэвтрүүлэг болон зугаа цэнгэлтэй холбоотой бусад арга хэмжээг цуцалжээ. Энэ тухай “Sputnik Беларусь” агентлаг мэдээлэв.
 
Өнгөрсөн ням гарагт Сибирийн Кемерово хотын “Өвлийн интоор” худалдааны төвд гал гарсны улмаас 64 хүн, тэдний дотор 41 хүүхэд амиа алдсан юм. Тус худалдааны төвийн хамгийн дээд давхраас буюу кино театр болон хүүхдийн тоглоомын газартай дөрөвдүгээр давхраас гал гарч эхэлсэн байна.

Энэ эмгэнэлт явдалтай холбоотойгоор өчигдөр улс орон даяараа гашуудал зарлах тухай зарлигт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гарын үсэг зурсан юм. Мөн Беларусын Ерөнхийлөгч Александр Лукашенко гашуудал зарласан зарлиг гаргасан байна.
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ