“Дурлалын жор” жүжгийн тоглолтыг хойшлуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-03-28 22:06:56
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Жил бүрийн гуравдугаар сарын 27-ны өдрийг дэлхийн “Театрын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэхүү 56 дахь удаагийн тэмдэглэлт өдрөөр аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид Валентин Самуилович Красногоровын “Дурлалын жор” жүжгээр үзэгчдэд бэлэг барих байсан ч хорио цээрийн дэглэмтэй холбогдуулан хойшлуулсан байна.

Жүжгийг ирэх дөрөвдүгээр сард тайзнаа амилуулах аж.
Мөн тус театрын жүжигчид “Гэгээн Муза -2018” олон улсын театрын 14 дэх удаагийн наадамд “Үнэртэнд шунагч” монодрам жүжгээр оролцохоор шалгарч, бэлтгэл сургуулилтаа хийж байна.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ