Оросуудын согтууруулах ундааны хэрэглээ буурчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
МОСКВА. /ГАЗЕТА/. Ерөнхийлөгчийн дэргэдэх Оросын ардын аж ахуй, төрийн албаны академийн Нийгмийн шинжилгээ судалгаа болон урьдчилсан таамаглалын хүрээлэнгийн явуулсан судалгаагаар 2012 оноос хойшхи 5 жилийн хугацаанд оросуудын согтууруулах ундааны хэрэглээ буурсан дүн гарчээ. Энэ тухай “Газета.Ru” цахим хуудас мэдээлэв.
“Сүүлийн 5 жилд ард иргэдийн согтууруулах ундааны хэрэглээ буурчээ. Тухайлбал, өнгөрсөн онд жижиглэн худалдааны сүлжээ дэлгүүрүүдээр 86,7 сая декалитр согтууруулах ундаа борлогдсон нь 2012 онд борлуулагдсан согтууруулах ундааны хэмжээний 57 хувьтай тэнцэж байгаа аж. 1 декалитр нь 10 литртай тэнцүү юм. Мөн өнгөрсөн онд борлуулагдсан 686 сая декалитр шар айраг нь 2012 онд борлуулагдсан шар айрагны 67 хувийг бүрдүүлж байна” хэмээн тус цахим хуудас мэдээлжээ.
Түүнчлэн өнгөрсөн онд борлуулагдсан архи болон шар айрагны хэмжээг 2016 оныхтой харьцуулахад архи 10, шар айраг 12 хувиар тус бүр буурсан байна.

Э.Аянзаяа