Монгол, Хонконг эрүүгийн хэргийн талаар харилцан туслалцаа үзүүлэх хэлэлцээр байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2018-03-27 11:40:07
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулав. 

Хэлэлцээрт Монгол Улсаас БНХАУ-ын ЗЗОБ Хонконгт суугаа Ерөнхий консул С.Эрдэнэ, БНХАУ-ын ЗЗОБ Хонконгийн Аюулгүй байдлын Нарийн бичгийн дарга Жон Ли нар 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Хонконгийн Аюулгүй байдлын товчоонд гарын үсэг зурав.

Энэхүү хэлэлцээр хүчин төгөлдөр болсноор хоёр талын хууль сахиулах байгууллагууд эрүүгийн хэргийн мөрдөн байцаах, шүүн таслах, яллах ажиллагаанд шаардлагатай аливаа асуудлаар шуурхай хамтран ажиллах эрх зүйн орчин бүрдэх болно.
Н.Туяа
Холбоотой мэдээ