Хархорин сумаас Архангай руу зорчдог замын хөдөлгөөнийг хязгаарлажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-03-19 15:58:48
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Хархорин суманд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, хөл хорио тогтоосон хэвээр байна. Арвайхээр сум болон Архангай аймгийн хил залгаа зарим сумдуудад шүлхий өвчин гарсантай холбогдуулан орон нутгийн тээврийн зорчих үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоогоод байна. Мөн Хархориноос Архангай аймаг руу зорчдог Туркийн замын хөдөлгөөнийг хязгаарлажээ.
Хорио цээрийн бүсэд 3 дугаар сарын 17-ны өдөр байнгын хоёр пост нэмж, Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, Цагдаагийн хэлтэс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Онцгой байдлын хэлтэс, сумын ЗДТГ-ын албан хаагчид ариутгалын пост дээр 24 цагаар ажиллаж эхэллээ. Иргэд хүндэтгэх шалтгаантай үед сумын Онцгой комиссийн зөвшөөрлөөр тээврийн хэрэгслээ ариутгуулан нэвтрэх юм.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ