Арвайхээр, Тарагт сумын малчдын үхэрт тандалт судалгаа хийжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Арвайхээр сумын төвөөс 30 километрийн радиуст нутаглаж буй Арвайхээр, Тарагт сумын малчдын үхэрт тандалт судалгаа хийгээд байна. Малд халдварласан шүлхий нь вакцин хийснээс хойш 5 хоногт сэдэрдэг учраас өвчний тархалтын байдлыг тогтоох зорилгоор Улсын Мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн эмч Х.Бодьсайхан, аймгийн Мал эмнэлгийн лабораторийн эмч нарын хамт энэ сарын 12-16 өдрүүдэд 363 үхрийн цусанд шинжилгээ хийхэд халдвар илрээгүй аж.
Тиймээс төв захын үйл ажиллагааг эхлүүлэх, сурагчдын амралтын хугацааг наашлуулах талаар аймгийн Онцгой комиссийн хурлаар хэлэлцэж байна. Цаашид шүлхий өвчин нэмж өвчлөл илрээгүй тохиолдолд 10 хоногийн дараа хорио цээрийн дэглэм тавигдах боломжтой гэж үзэж байгаа юм. Шүлхийгээр өвчилсөн мал болон гахайг бүрэн устгаж дууссан бөгөөд мал вакцинжуулалт ч энэ сарын 13-нд дуусчээ.

Б.Батчимэг