Дэлхийн хамгийн аз жаргалтай улсыг тодруулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-03-15 19:00:23
АСТАНА. /КАЗИНФОРМ/. НҮБ-ын хувилбараар энэ жилийн дэлхийн хамгийн аз жаргалтай улсаар Финланд улс  тодорчээ.

НҮБ-ын жил бүр нийтлэн гаргадаг Дэлхийн аз жаргалын тайлан илтгэлд дэлхийн 156 орныг нэг хүнд ноогдох ДНБ, авлигын түвшин, аз жаргалтай байгаагийн шалтгаан болон хувь хүний эрх чөлөө, нийгмийн дэмжлэг болон бусад шалгуураар үнэлэн жагсаадаг билээ. Өнгөрсөн жил жагсаалтын 5 дугаар байрт жагсаж байсан Финланд улс энэ жил Норвеги улсыг ардаа орхиж эхний байрт орсон байна.

Дэлхийн хамгийн аз жаргалтай улс орнуудын эхний арван байрт Финланд болон Норвеги улсаас гадна Дани, Исланд, Швейцарь, Нидерланд, Канад, Шинэ Зеланд, Швед болон Австрали улс орсон бол хамгийн аз жаргалгүй улс орнуудын жагсаалтад Өмнөд Судан, Төв Африкийн улс болон Бурунди улс оржээ.
Э.Аянзаяа 

Холбоотой мэдээ