“Гэрлэх ёслолын өргөө”-тэй болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2018-03-14 19:00:56
Дорнод /МОНЦАМЭ/ Дорнод аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар энэ оныг “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Үүний хүрээнд, онцлох 10 ажил төлөвлөсний нэг нь “Гэрлэх ёслолын өргөө” юм.

“Гэрлэх ёслолын өргөө” байгуулагдсанаар залуу хосууд гэрлэлтээ бүртгүүлэхдээ гэр бүлийн боловсрол олгох модуль сургалтад сууж, “Хайрын андгай” өргөн, ёс төртэй гэрлэлтээ батлуулдаг болох юм. Үүнийг дагаад залуу хосууд гэр бүлийн талаарх мэдлэг боловсролтой болж гэр бүлийн хүчирхийлэл, салалт тодорхой хэмжээнд буурна гэж тус газрынхан үзэж байна. Тус өргөөг энэ намар ашиглалтад орох “Нутгийн удирдлагын ордон”-д байгуулж, тохижуулахаар төлөвлөөд байгаа юм байна.

Дорнод аймгийн хэмжээнд жилдээ 470 орчим гэр бүл гэрлэлтээ батлуулдаг бол 90 орчим гэр бүл шүүхийн байгууллагад хандан гэрлэлтээ цуцлуулдаг гэсэн тоо баримт бий.

Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ