Согтуу жолооч нар хэргийн газраас зугтдаг болжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-11-25 11:49:07

Улаанбаатар хотын  Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр  өнөөдрийн байдлаар 419 дуудлага мэдээ мэдээлэл  хүлээн авснаас зам тээврийн ослын  333 дуудлага бүртгэгджээ.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 47 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлэв. Гэвч согтуу жолооч нөр хүн дайраад зугтсан хоёр ч тохиолдол гарчээ. Баянгол дүүргийн нутаг Энхтайваны өргөн чөлөө, 25 дугаар эмийн сангийн урд замд "N.Tida" маркийн авто машины жолооч Г нь явган зорчигч 75 настай эмэгтэй Ү-г мөргөж гэмтээн хэргийн газрыг орхиж явсныг олж барихад жолооч Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан байна.

Мөн Баянгол дүүргийн нутаг Энхтайваны өргөн чөлөө Техник импортын хойд замд "Т.Nadia" маркийн авто машины жолооч Ш нь явган зорчигч 16 настай эрэгтэй Э-г мөргөж гэмтээн хэргийн газраас зугтаж  яваад баригдлаа. сүүлийн үед согтуугаа рхүн дайраад зугтах болсныг ЗЦГ-аас анхааруулж байна.

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ