Олланд: Турк, Сири хоорондын хилийг хаах ёстой

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-11-25 11:05:24

ВАШИНГТОН. /TASS/. Хэт давруу үзэлтнүүдийг Европт нэвтрүүлэхгүйн тулд Турк, Сири хоорондын хилийг бүрэн хаах ёстой гэж үзэж байгаагаа Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд АНУ-ын төрийн тэргүүн Барак Обаматай хэлэлцээ хийснийхээ дараа илэрхийлжээ.

“Нэг ч террорист Европт нэвтэрч, балмад зэрлэг халдлага үйлдүүлэхгүйн тулд Сири болон Туркийг заагладаг хилийг аль болох хурдан хаах шаардлагатай” гэж Олланд хэлсэн байна.

Францын удирдагч мөн Европын Холбооны орнуудын хувьд жинхэнэ толгойны өвчин болсон цагаачдын асуудлыг хөнджээ.

“Өдгөө Сирийн хямрал Европ тивд бүхэлд нь нөлөөлж байна. Европчуудын хувьд эрсдэл өндөр байна гэдгийг бид онцлон дурдахаас аргагүйд хүрч байна. Үүнтэй холбоотойгоор Сирийн хямралаас гарах арга замыг зайлшгүй хайх ёстой” гэж Олланд хэлсэн байна.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ