Тунист бөмбөг дэлбэрч, 12 цагдаа үрэгдэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-11-25 10:54:13

ТУНИС. /Аnadolu/. Тунисийн нийслэлд Ерөнхийлөгчийн албаны цагдаагийн машины ойролцоо бөмбөг дэлбэрсний улмаас 12 цагдаа амиа алдаж, 17 хүн шархадсан тухай тус улсын Ерөнхийлөгчийн албанаас мэдээллээ.

Осол болсон газар нь цагдаа нар цуглардаг газар гэдгийг нийтээрээ мэддэг байна. Уг халдлагын хариуцлагыг ямар ч бүлэглэл хүлээгүй байна.

Тус улсын эрх баригчид 30 хоногийн онц байдал зарлаж, нийслэл хот болон бусад гурван мужид хөл хорио тогтоосон байна.

Уг ослын талаар Тунисийн Ерөнхийлөгч Мухаммед Бежи Каид Эс-Себси ард түмэндээ хандан удахгүй үг хэлнэ.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ