Арваннэгдүгээр сарын 25-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
gantuya@montsame.mn
2015-11-25 10:00:24

09:00. Стандарчилал Хэмжил Зүйн Газар, МҮХАҮТ хамтран “Үндэсний чанарын чуулган” нэгдсэн арга хэмжээг МҮХАҮТ-ын их танхимд зохион байгуулна. 

09:00. Монголын Бүжгийн спортын холбоо, UB "Dance school" сургалтын төвөөс хамтран зохион байгуулж буй "UB Golden Cup-2015" бүжгийн спортын аварга шалгаруулах тэмцээн Буянт-Ухаа спорт цогцолборт болно. 

09:00. "Агаарын бохирдлоос үүдэлтэй хор уршиг, сөрөг нөлөөг шийдвэрлэх арга зам" сэдэвт оюутны илтгэлийн тэмцээн Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн их танхимд болно.

09:30. НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дах суурин төлөөлөгчийн газрын захиалгаар Oxford Policy Management (OPM), МУИС-ийн Хүн амын сургалт судалгааны төв (ХАССТ) хамтран гүйцэтгэсэн Монгол улсын хот суурин газарт амьдарч буй хүүхдүүдийн аж байдлын талаарх "Хотын хүүхдийн дүр төрх" судалгааны үр дүнг танилцуулах хурал Блю Скай зочид буудлын Топаз танхимд болно.

10:00. "Билгүүн номч, академич Б.Ринчений эрдэм шинжилгээний бүтээлийн чуулган" 9 боть номын нээлт БСШУЯ-д болно. Монгол судлалын үндэсний зөвлөлөөс “Монгол судлалын шилдэг өв” цувралыг бий болгохоор зорьж тэргүүн дугаарт академич Бямбын Ринчений эрдэм шинжилгээний бүтээлийг эмхэтгэн хэвлүүлжээ. 

10:30. Монгол Улсын өрсөлдөөний хууль эрхзүйн орчинг боловсронгуй болгох ажлын хүрээнд “Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журам”-ын хэрэгжилтийн байдал, ололттой болоод алдаа дутагдалтай тал, цаашид боловсронгуй болгох хэлэлцүүлгийг Бишрэлт зочид буудлын хурлын зааланд зохион байгуулна. 

11:00. Олон Улсад тэмдэглэдэг "Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян"-ы нээлтийн хэвлэлийн бага хурал "Монгол Ньюс" Мэдээллийн төвд болно. Хэвлэлийн хурлаар судалгаанд суурилсан бодит мэдээлэл болон хамгийн сүүлийн үеийн тоон мэдээлэлүүдийг өгнө. Хэвлэлийн бага хуралд Хүчирхийллийн эсрэг Үндэсний төв болон энэ чиглэлд санаа зорилго нэгдэн ажилладаг төр, ТББ-уудын төлөөлөл оролцох юм.

11:00. Уул уурхайн сайд Р.Жигжид цаг үеийн асуудлуудаар Уул уурхайн яамны хурлын танхимд мэдээлэл хийнэ.

11:00. "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн тэгш оролцоо, өнөөгийн амьдрал" сэдвээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөл хэвлэлийн бага хурал Хэвлэлийн хүрээлэнд болно. 

11:00. Өвөлжилтийн бэлтгэл хангуулах Онцгой комиссын хурал Нутгийн удирдлагын танхимд болно. Шадар сайд Ц.Оюунбаатар оролцоно.

11:30. Монголын үндэсний супер лиг ирэх бямба гарагт эхлэхтэй холбогдуулан Спортын төв ордоны 4 давхарт хэвлэлийн бага хурал болно. Утас: 90111185

12:00. Үндэсний төв архивыг шинэ цогцолбор барилгад нүүлгэн шилжүүлэх болсонтой холбогдуулан байгууллага, иргэдэд үйлчлэх архивын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоох болсон тухай хэвлэлийн бага хурал Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд болно. 

15:00. Монголын Урлагийн Зөвлөлийн "Урлагтай яриа" төслийн хүрээнд яруу найрагч Г.Мэнд-Ооёотой хийх уулзалт Үндэсний түүхийн музейд болно. 

19:00. "Orange Sessions" Хүчирхийллийн эсрэг хандивын тоглолт Хүүхдийн Урлан Бүтээх Төвийн эсрэг талын Khaan Ger – Salm Brau-д болох гэж байна. Тоглолтонд The Lemons, дуучин Баярцэцэг, дуучин н.Ганбаа, "Clif and Jeff", "Forever Young Crew"-н залуу дуучид, "Blues Duu" зэрэг хамтлаг оролцоно. 

Холбоотой мэдээ