Их хүйтний улмаас Их Британи улс өдөр бүр 1.4 тэрбум долларын хохирол амсчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ЛОНДОН. /ТАСС/. Өнгөрсөн долоо хоногт цаг агаар хүйтэрч, их хэмжээний цас орсны улмаас Их Британийн эдийн засагт хоногт 1 тэрбум паунд стерлинг буюу 1,38 тэрбум долларын хохирол учирсан тухай "The Observer" сонинд мэдээлжээ.
Өнгөрсөн долоо хоногт хамгийн ихээр хүйтэрсэн гурван хоногийн хугацаанд Британийн барилгын салбарт 2,76 тэрбум долларын хохирол учирсан байна.
Байгалийн гамшгийн улмаас Их Британийн ДНБ-ний өсөлт энэ оны эхний улиралд 2 дахин доогуур үзүүлэлттэй гарч, хүлээгдэж байсан 0,4 хувиас 0,2 хувь болж буурч магадгүй байгаа аж. Цаг агаарын улмаас төмөр зам, агаарын тээврийн үйлчилгээ зогсч, цас мөстөн хөлдсөний улмаас үүссэн зам тээврийн осол гарч, зам түгжрэхэд хүрчээ. Үүний улмаас түүхий эдийг үйлдвэрүүдэд хүргэх явц тасалдсан ба олон дэлгүүр, зоогийн газар болон соёл, спорт, үйлчилгээний газрууд үйлчлүүлэгчгүй хоосон байв.
Цаг агаарын энэ таагүй байдал нь “Дорнын араатан” хэмээх Сибириэс ирсэн агаарын хүйтэн урсгалаас үүдэлтэй юм. Түүнээс гадна зүүн хойд зүгийн эсрэг циклон баруун өмнөд зүгээс ирж буй Атлантын далайн “Эмма” хар салхитай мөргөлдсөн нь байдлыг улам хүндрүүлжээ.

Э.Аянзаяа