Өвөрхангайд 84 мянган толгой мал хорогдоод байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймагт одоогоор 84,6 мянган мал хорогдож, 30 гаруй мянган мал хээл хаяад байна гэсэн дүн мэдээтэй байна.
Өвөл хойд сумдаар цас их орж, урд талын сумдад отор нүүдэл ихэссэнээс туурайн зудтай өвөлжлөө. Хаврын тэргүүн сар гарснаас хойш хоёр ч удаа их хэмжээний цас орж, салхи 11-14 м/с хүчтэй салхилан шороон шуурга тасралтгүй шуурч байгаагаас шалтгаалж хаваржилтын нөцхөл байдал хүндхэн болох төлөвтэй байна. Нийт хорогдсон малын тал хувь нь цас ихтэй байгаа Бүрд, Есөнзүйл, Хужирт, Хархорин суманд гарчээ. Аймаг, сумын Аюулгүйн нөөцийн өвс дууссан тул хүсэлт тавьсны дагуу Улсын Онцгой комисс, Засгийн газраас 480 тонн өвсийг нэмэлтээр өгөөд байна. Аймагт 2,3 орчим хээлтэгч мал байгаа ч малчид бэлчээрийн даацаа хамгаалах үүднээс энэ хавар 1,5 сая орчим төл хүлээж авах зохицуулалтыг хийжээ.

Б.Батчимэг