Булган аймгаас мал, махны худалдаа, шилжилт хөдөлгөөн хийхийг хоригложээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-03-02 17:39:01
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Бүрд суманд гарсан малын гоц халдварт шүлхий өвчин дарагдсан учраас хоёрдугаар сарын 13-нд хорио цээрийн дэглэмийг цуцалж, хязгаарлалтын дэглэмд шилжсэн юм. Малын үзлэг, шинжилгээгээр дээрх өвчин халдварлаагүй учраас өнөөдрөөс эхлэн хязгаарлалтын дэглэмийг цуцаллаа.
Гэсэн ч хил залгаа Булган аймгийн хэд хэдэн суманд мал шүлхийгээр өвчлөх тохиолдлууд бүртгэгдсэн учраас Бүрд суманд байнгын эргүүл, хяналтын постыг ажиллуулж байгаа аж. Өвөрхангай аймгаас Улаанбаатар хот руу зорчиход Булган аймгийн шүлхийн голомт бүхий нутгаар зайлшгүй дайрдаг учраас хүн тээврийн үйл ажиллагааг хориглоогүй, гагцхүү зогсохгүйгээр нэвтрэх шаардлага тавьсан байна. Харин  тус аймгаас мал, махны худалдаа, шилжилт хөдөлгөөн хийхийг хоригложээ.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ