“Цалинтай ээж” хөтөлбөрт 2906 ээж хамрагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-03-02 12:24:10
Дорноговь /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Цалинтай ээж”  хөтөлбөрт Дорноговь аймгийн хэмжээнд 2018 оны нэгдүгээр сарын байдлаар 2906 ээж хамрагдсан талаар тус аймгийн ХХҮГ-аас мэдээллээ.
Мөн жирэмсэн эхчүүдийн төрөлтөөс шалтгаалж энэ тоо цаашид  нэмэгдэх аж. Хуульд  0-3 хүртэлх насны хүүхдээ гэртээ асарч байгаа ээжүүд  сар бүр 50 мянга, гурав буюу түүнээс дээш 18 хүртэлх насны хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу улиралд 240 мянган төгрөгийн тэтгэмж олгохоор заасан.
Энэ тэтгэмж нь хүүхдээ гэртэй хараад сууж байгаа ээжүүдийн амьжиргаанд ихээхэн нэмэр болж байгаа гэж “Цалинтай  ээж” хөтөлбөрт хамрагдсан эхчүүдийн төлөөлөл ярив.
Х.Эрдэнэбулган
 
 
Холбоотой мэдээ