Америкийн алдарт боксчин оросуудыг сайхан сэтгэлтэй гэж үзэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-02-26 18:48:26
МОСКВА. /РИА Новости/. Дэлхийн үнэмлэхгүй аварга асан америкийн боксчин Майк Тайсон оросуудыг сайхан сэтгэлтэй гэжээ. Энэ тухай “The Sun” сонин мэдээлсэн байна.

Алдарт боксчин өнгөрсөн долоо хоногт Оросын Екатеринбург хотод болсон боксын холимог тулаанд оролцжээ.

Энэ үеэрээ тэрбээр “Америкчууд оросуудын талаар буруу ойлголттой явдаг бололтой. Тэд оросуудыг уян зөөлөн сэтгэлтэй гэж боддоггүй. Орост хийсэн аяллын дараагаар би эндхийн хүмүүс их сайхан сэтгэлтэй юм гэж бодсон. Америкчуудын олонхи нь ингэж боддоггүй” хэмээн ярьсан байна.
 
Тэрбээр мөн дахин тулаанд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн байна.
 
Майк Тайсон бол жингийн төрлөөс үл хамаарсан түүхэн дэхь хамгийн хүчирхэг боксчидын нэг билээ. Тэрбээр өмнө нь эвдэгдэж байгаагүй дээд амжилтыг тогтоосон юм. Тухайлбал, М.Тайсон боксын дэлхийн хүнд жингийн хамгийн залуу аварга, мөн дэлхийн хамгийн залуу үнэмлэхүй аварга болж байсан аж.
 
 Э.Аянзаяа 

Холбоотой мэдээ